“Хүннү“ хотхонд Олон улсын инженерийн сургууль байгуулна


Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч П.Наранбаяр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсан. Энэ үедээ ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургуулийг “Хүннү“ хотхонд байгуулахаар Засгийн газар шийдвэрлэснийг мэдэгдлээ. БНХАУ-ын Өвөрмонголын Аж үйлдвэрийн сургуультай хамтран байгуулах уг сургуульд жилд 3000 инженер бэлтгэнэ.

“БНХАУ нь технологийн тэргүүлэх гүрэн болж буй энэ үед инженер бэлтгэх тал дээр тус оронтой хамтарч байгаа нь зөв алхам болж байна” гэж Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч П.Наранбаяр мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *