Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт өнөөдөр 18:22 цагт газар 5,3 магнитудын хүчтэй хөдөллөө. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна. Тус аймгийн хэмжээнд энэ онд газар 8 удаа 3.5 магнитудаас дээш хүчтэй хөдлөөд байна.
Өнгөрсөн жил ийм хэмжээний хүчтэй чичирхийлэл энэ аймагт нийт 18 удаа үүсжээ. Тус аймгийн Ханх сумын нутагт 2021 оны 1 дүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь одоогоор хамгийн хүчтэй нь болоод байна. Энэ нутаг 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар 8 баллын бүсэд хамаардаг. 1950 онд эндхийн газар 6.8, 1985 онд 5.3 магнитудын хүчтэй хөдөлж байжээ.