Гэртээ унтаж байсан 5 хүн галд амиа алджээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд өнгөрсөн шөнө гэр шатаж, 5 хүн өртөн, амиа алдлаа. Уг галын дуудлагыг гал сөнөөгчид 6-р сарын 5-ны 01:36 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн албан хаагчдыг очиход, 5 ханатай залгаа 2 гэр шатаж байжээ. Уг гал түймэрт тус хаягт оршин суугч 1 том хүн, 4 хүүхэд өртөж нас барсан байсан аж. Тэдний цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *