Гал унтраах техник спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээн Архангай, Увс, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт болж, аваргуудаа шалгарууллаа. Зүүн бүсийн тэмцээнд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, Өмнөд бүсийн тэмцээнд Дундговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлсэн байна.

Баруун бүсийн аваргаар Увс аймгийн Онцгой байдлын газар, Хойд бүсийн аваргаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тодорлоо.

Бүсийн аварга шалгаруулах тэмцээн нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр алба хаагчид ур чадвараа сорьдог юм.
