Дэлхийн боксын холбоо И.Хелифээс хүлцэл өчжээ


Дэлхийн боксын холбоо тэмцээн уралдаануудад оролцох бүх тамирчныг хүйсийн сорилд заавал хамруулах тухай мэдэгдэлдээ Парисын Олимпын алтан медальт, Алжирын боксчин Иман Хелифийн нэрийг дурдсандаа уучлалт хүсэж, түүний хувийн нууцыг хамгаалах ёстой байсан гэж мэдэгджээ.

“18-аас дээш насны бүх тамирчин хамар, амны арчдас, шүлс, цусаар авч болох PCR шинжилгээнд хамрагдах ёстой” гэж Дэлхийн боксын холбоо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

Уг мэдэгдэлд И.Хелифийг шинжилгээ өгөх хүртэл холбооны ямар ч тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд оролцуулахгүй гэсэн захидлыг Алжирын боксын холбоонд илгээсэн талаар тусгайлан дурдсан аж.

Харин эх сурвалжийн мэдээлснээр, Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч Борис ван дер Ворст Алжирын боксын холбооны ерөнхийлөгч Абделькадер Аббас руу захидал бичиж, И.Хелифийн нэрийг дурдсандаа хүлцэл өчсөн байна. Б.Ворст хэлэхдээ, Дэлхийн боксын холбоо И.Хелифийн хувийн мэдээллийг хамгаалахын тулд илүү их хүчин чармайлт гаргах ёстой байсан гэжээ.

     И.Хелиф болон Алжирын боксын холбооноос дээрх мэдээллийн талаар тодруулга хүсэхэд одоогоор хариу өгөөгүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *