Ч.Хүрэлбаатар: Би шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллахгүй


МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, намын бага хурлыг зарлан хуралдуулах товоо тодорхойлно. Шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүн хэн байх вэ гэх асуудлаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийллээ.

Ч.Хүрэлбаатар: Хүн биш хууль засагладаг байх зарчим орхигдсон. Нэг хүний өнгө үзэмжээр асуудал шийдэгдэж байгаа нь үнэн. Эдийн засгийн салбарт хүндрэлтэй олон асуудал үүссэн. Энэ бүгдийг яаж шийдэх вэ гэдгээс хамаарч, хэн гэж хүн Ерөнхий сайд болох нь шийдэгдэх болов уу.

Миний хувьд улстөрийн идэвхгүй байдалд байгаа. Тийм ч учраас дараагийн Засгийн газарт орж ажиллах санал тавибал “Үгүй” гэж хэлнэ гэж бодож байна. Яагаад вэ гэвэл Засгийн газрын бүрэлдэхүүн УИХ дотроосоо явах нь зөв гэсэн бодол надад байна. Ардын нам бол огт зөрчилгүй нам биш. Гэхдээ улс орны нөхцөл байдал ийм байхад бид зөрчилдөөд юу хожих билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *