Цэргийн цол чимэг олгодог 34 дэх удаагийн Бүх цэргийн наадмын өмсгөл шалгагчаар Монголын үндэсний бөхийн холбооны дүрмийн зөвлөлийн гишүүн, eлсын начин С.Багахүү, аймгийн заан Ч.Энхзаяа нар ажиллаж байна.
Бөхийн өмсгөл дараах шаардлагад нийцсэн байна
1. Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,
2. Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,
3. Элэг бүс 1.5 см голчоос багагүй байна,
4. Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,
5. Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй8 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),
6. Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,
7. Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),
8. Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,
9. Шуудагны уяа 0.8 см голчтой байх,
10. Уутан зодог эгэм рүү орохгүй, зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байна.
