Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зорих 10 орон тодроод байна


Өнөөдрөөс жилийн дараа буюу 2026 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-нд Хойд Америк тивд тэр дундаа АНУ, Мексик, Канад зэрэг улсуудад хөлбөмбөгийн 23 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

23 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаагаа гурван орны нутаг дэвсгэр дээр зохион байгуулж мөн анх удаа 48 баг оролцох билээ.

Тэгвэл ДАШТ-д оролцох орны тоо нэмэгдэж 10 хүрлээ. Тэмцээнийг зохион байгуулагч АНУ, Мексик, Канадын шигшээ багууд шууд эрхээ авч өрсөлдөнө. Харин урьдчилсан тэмцээнээс бусад 45 баг эрхээ авах журамтай. Өнөөдрийн байдлаар Өмнөд Америкийн бүсээс Аргентин, далайн орнуудаас Шинэ Зеланд, Ази тивээс Япон, Иран, БНСУ, Узбекистан, Иорданы хөлбөмбөгчид Хойд Америкийг зорих эрхээ аваад байна.

Эдгээр улсуудаас Узбекистан болон Иорданы баг түүхэндээ анх удаагаа ДАШТ-д оролцох бол БНСУ 11 дараалан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *