Бага насны хүүхдийн өсөлт, эрүүл мэндийг дэмжихээр Өмнөговь аймаг “Сүү тараг” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ жил өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын үзлэг, оношилгоо, дүгнэлтийн дагуу 0-1 насны хүүхэд, 2 хүртэлх насны ихэр хүүхдүүд, 12 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай болон жингийн алдагдалтай гээд нийт 6769 хүүхдийг “Сүү тараг” хөтөлбөрт хамруулахаар болжээ.
Уг хөтөлбөрт хамруулах хүүхэд:
- 6-12 сартай 4106
- 2 хүртэлх насны ихэр хүүхэд 267
- Жин алдагдсан, өсөлт хоцорч яваа 834
- 12 хүртэлх настай, хөгжлийн хүнд бэрхшээлтэй 1561