Хашаандаа мод тарьж, “Имонголиа”-д бүртгүүлээрэй


Орчны бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтын хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн бус байгууллага, нөхөрлөлүүд, иргэд, олон нийтийг дэмжих зорилготой “Хашаандаа 5 мод тарья” экологийн аян зохион байгуулж байна. Айлууд тарьсан мод, бутаа “Emongolia” аппликэйшнээр болон www.terbummod.mn вэб сайтаар бүртгүүлж, “Тэрбум мод тарих” үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.
Дараах зааврын дагуу E-Mongolia аппликэйшнээр нэвтэрч өмнө болон шинээр тарьсан мод, бутаа бүртгүүлээрэй.
1.E-Mongolia аппликэйшнээр нэвтрэн орох.
2.Үйлчилгээ хайх цэсээс “Мод бүртгүүлэх” гэж хайна.
3.Үйлчилгээ авах товчийг дарна.
Бүртгүүлэхдээ та мод тарьсан байршил, модны төрөл зүйл, тарьсан мод, бутлаг ургамлын нэр, мод тарьсан огноо, модны зураг зэргийг оруулах боломжтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *