Тээвэрчдийн наадамд 64 бөх барилдав


Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Авто тээврийн төв 6 дугаар сарын 7, 8-нд Хонгор сумын 2-р баг Харбэлчирийн хөндийд “Авто тээврийн 100 жил-Гавлиу хайрхны тахилга” наадам зохион байгууллаа.

Уг наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын алдар цолтой 64 бөх барилдав. Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат “Өсөх-Урам”, “Элит хөгжил” ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан М.Төрбат түрүүлж, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын харьяат, УБТЗ-ын Дархан татах хэсэг, Монголын төмөр замчдын ҮЭХ-ны бөх, аймгийн арслан Ж.Бадрал үзүүрлэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *