Манай улс энэ оны эхний таван сарын байдлаар импортоор 4540.1 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 144.9 сая ам.доллар буюу 3.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр дээрх үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнээс 59.6 сая ширхэг өндөг, 3 мянган тонн өтгөрүүлсэн болон хуурай сүү, 24.3 мянган тонн жимс, самар, 14.3 мянган тонн цагаан будаа хилээр оруулж ирсэн байна.

