О.Содбилэг: Ямар мөрийн хөтөлбөртэй, яаж ажиллах гээд байгааг нь сонсох хэрэгтэй


МАН-ын Бага хурал 11:00 цагаас хуралдахаар товлож, гишүүд нь Тусгаар тогтнолын ордонд ирж байна. 10:00 цагт хуралдахаар товлосон УЗ нь 11:30 цагаас хурлаа эхэллээ.

МАНын бага хурлын гишүүн О.Содбилэг:

-Одоо яг ямар хүн УЗ-өөс оруулж ирэхийг мэдэхгүй байна. Хуралдаа орж байгаад л харна даа.

-Та Г.Занданшатарыг дэмжиж байгаа юу?

-Шууд хэлэхэд бид олон жил хамт ажилласан, нэгнийхээ арга барилыг сайн мэддэг хүмүүс. Тэгэхээр ямар мөрийн хөтөлбөртэй, яаж ажиллах гээд байгааг нь сонсох хэрэгтэй. Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүн өөрийн гэсэн хөтөлбөрөө бага хуралд танилцуулж, дэмжлэгээ авдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *