М.Энхцэцэг: Эрчим хүчний салбарыг улстөржүүлэх нь ямар үр дүнд хүргэдгийг нийтээрээ хараад сууж байна


МАН-ын бага хурлын гишүүд шинэ Ерөнхий сайдыг тодруулах гэж байна.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:

-“ДЦС3”-т осол гарсан хүн нөхцөлд дараагийн сайд томилогдох гэж байна. Дараагийн сайд маш хариуцлагатай, үнэн сэтгэлээсээ энэ салбарын төлөө ажилладаг, туршлагатай хүн сайд болоосой гэж салбарынхан ч хүсэж байгаа. Ард нийт ч гэсэн хүсэж байгаа. 2015 онд Хөгжлийн банкны санхүүжилтээр, 35 сая ам.долларын зээлээр ашиглалтад оруулсан генератор тэр чигтэй турбинтэйгээ байхгүй болчихлоо.

Тэгэхээр ирэх өвөл дулаан хангамжийн хувьд маш хүндрэлтэй болно гэдэг нь хэнд ч ойлгомжтой байгаа. Үүнийг бид бодитоор ярьж, яавал энэ өвлийг хүндрэл багатай давах вэ гэдэг арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй.

Хамгийн чухал нь энэ осол яг юунаас болов гэдэг дүгнэлтийг хэн нэгнийгээ буруутгаж, арьсаа хамгаалахгүйгээр, яавал дахин ийм осол гаргахгүй байх вэ гэдэг арга хэмжээ авах нь чухал. Ихэнх осол яадаг вэ гэхээр арьсаа хамгаалах чиглэлд дүгнэлтээ цэвэр гаргадаг. Энэ нь юу хэлж байна вэ гэхээр дахиад тийм осол гарахгүй байх арга хэмжээ авахад саад тотгор учирна гэсэн үг. -Мэргэжлийн хүнийг сайдаар томилохыг эрчим хүчний ҮЭХ шаардсан.

-Энэ салбарт олон жил ажилласан хүнээр сайдыг томилох нь чухал. Салбарын төлөө зүтгэнэ гэдэг чинь хоосон ажил биш. Эрчим хүчний салбар гэдэг чинь үйлдэл, үйл ажиллагаа нь минут, секүндээр хариуцлага шаарддаг эгзэгтэй салбар. Ийм салбарыг хэт улстөржүүлээд, хэт хавтгайрсан олон төрлийн томилгоо хийх нь ямар үр дүнд хүргэдгийг бид өнөөдөр нийтээрээ хараад сууж байна шүү дээ.

Засгийн газар маш яаралтай эв хавандаа ороод, ажилдаа ханцуй шамлах нь чухал байна.

Энэ салбарт онцгой анхаарал хандуулах, хөрөнгө оруулалт хийх, аюулгүй орчинд ажиллуулах нь төрийн үүрэг гэдгийг ухамсарлаасай. Засгийн газрын гаргасан бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн төлөө хичээдэг, эрч хүчтэй хүн байгаасай гэж хүсэж байна. Хамтарсан Засгийн газрын үед томоохон төслүүд хөдөллөө. Хамтрал гэдэг юу болохыг харуулсан засаг байлаа гэж бодож байна. 

-ДЦС-д гарсан ослын улмаас энэ өвөл хөлдөх эрсдэлтэй гэдэг хэр бодит вэ?
-Хөлдөх нь ч хаашаа юм. Дулаан бол 15 хувиар буурна. Хуучин таны гэрт +20 градус байдаг байсан бол одоо +16…+18 болгож бууруулна гэсэн үг. 10 гаруй жилийн өмнө анх суурилуулахад 35 сая ам.доллар байсан. 200 гаруй тэрбумын алдагдал хүлээгээд байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *