Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн зам дагуу мод тарьж эхэллээ


Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвийн тохижилт, өнгө үзэмж, тоосжилтыг бууруулах, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн мод, зүлэг бүхий 58 га талбайг 10 га-гаар нэмэгдүүлж нийт 68 га болгов. Мод, зүлэг арчлах, хамгаалах ажлыг сайжруулж, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийг нь нэмжээ.

Мөн Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай автозамын дагуу үе шаттайгаар мод тарьж буй аж. Түүнийг услахад зориулан, гүний 2 худаг шинээр гаргаж, хамгаалалтын ойн зурвас байгуулж эхэллээ. Энд 3 төрлийн 7000 мод тарьж, 10 мянган улиасны тайраадас суулгаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *