Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ. Түүнийг Ерөнхий сайдаар томилох тухай МАН-ын бага хурлыг дэмжиж буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдэд танилцуулж, түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг хүслээ. Үүний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг тус хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулж, тогтоолын төслийг баталж өгөхийг хүслээ.
Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох эсэхийг УИХ хэлэлцэж эхэллээ
