Боксчид Европын цуврал тэмцээнээс 16 медаль хүртлээ


Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид сарын хугацаанд Европын цуврал тэмцээнүүдэд амжилттай өрсөлдөж 5 алт, 7 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ.

Тэд хамгийн сүүлд Чех улсын “Usti Nad Labem Challenge” тэмцээнд 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн байна.

Тус тэмцээнд медаль хүртсэн тамирчдын тухайд:

  1. Алтан медаль-Эрдэнэцогт Бат-Өлзий
  2. Мөнгөн медаль-Алдархишиг Баттулга
  3. Мөнгөн медаль-Эрдэнэдалай Мичидмаа
  4. Хүрэл медаль-Хархүү Билгүүнсайхан

Шигшээ багийн тамирчид энэ сарын 30- аас ирэх сарын 7 -нд Казахстаны Астана хотноо болох “ Дэлхийн цом”-ын тэмцээнд өрсөлдөх аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *