Монголын шатарчид багийн Дэлхийн аварга боллоо


Английн нийслэл Лондон хотод шатрын багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов. Тэмцээнд 64 орны 420 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас гурван баг оролцож, “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн юм.

Дэлхийн аварга цол хүртсэн “Монгол Б” багт багийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн ахалж, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар цэц мэргэнээ сорилоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *