Арлын Тайваньд Дэлхийн мастеруудын Х наадам өнгөрсөн сард болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн наадамд 107 орны 25 мянга гаруй тамирчин өрсөлдсөн бол манай улсаас спортын 11 төрөлд 35-90 насны нийт 307 тамирчин оролцлоо.
Ийн тус наадмаас манай улсын баг тамирчид 67 алт, 67 мөнгө, 61 хүрэл медаль хүртэж, эх орондоо ганзага дүүрэн ирээд байна. Тамирчдын онцлох амжилтыг дурдвал 91 настай, Гавьяат тамирчин Ц.Раднаа хөнгөн атлетикийн гүйлтийн таван төрөлд алт, 87 настай Т.Цэрэндолгор шидэлтийн дөрвөн төрөлд алт, дугуйн спортын төрөлд 77 настай Т.Пүрэвдорж гурван алтан медаль хүртсэн юм.