УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10:00 цагт хуралдахаар товлосон ч цагтаа эхэлсэнгүй. Тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Тус бүлэг хурлаа хойшлуулсан шалтгаан нь тодорхой бус байна. Тэгвэл АН-ын бүлэг “Өнөөдөр Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хуулийн төслөө оруулж ирэхгүй бол хугацаатай шаардлага хүргүүлнэ” гэж мэдэгдлээ.
УИХ-д бүлэгтэй намууд өнөөдөр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр уг төслөө өргөн барих болов уу гэж олон нийт хүлээж байгаа юм. Ерөнхий сайд өнгөрсөн 7 хоногт уг төслийг УИХ-д өргөн мэдүүлэх гээд УИХ дахь шинэ гишүүдийн боикотоос болоод чадаагүй. МАН-ын гишүүд дотроо учраа ололцож чадахгүй, засгийн ажлыг хойш татсаар байна.