Нөхөн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг хүлээлгэн өглөө


Баянхонгор, Дархан-Уул аймгийн ИТХ-ын тус бүр 1, 18 аймгийн 52 сумын ИТХ-ын 61 мандатад өнөө жил нөхөн сонгууль болно. Нөхөн сонгуулийн саналыг 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагт авна.

Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмж, түүний иж бүрдлийг энэ сарын 13-16-нд хуваарийн дагуу 18 аймгийн сонгуулийн хороонд хүлээлгэн өглөө.

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу 6 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө саналын хуудсыг санал авах байранд хүргүүлнэ. Үүний дараа нөхөн сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг нам эвсэл, ажиглагч, олон нийтэд нээлттэйгээр шалган туршина.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *