УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас дараах мэдээллийг тодрууллаа.
-Сайд болох хүн ямар шалгуур хангасан байх ёстой гэж та үзэж байна вэ?
-Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай хүмүүс байгаасай гэж бодож байна.
-Шаардах бичигт гарын үсэг зурсан 30 гишүүний хэн нь сайд болмоор байгаа юм бэ?
-2 янзын бичиг байгаа. 1 нь Жендерийн хуулиа мөрдөөч гэж Ерөнхий сайдад хаягласан. Тэр бичигт жагсаалтын гишүүдийг сайд болго гэсэн юм байхгүй.
-МАН-ын УЗ-д хүргүүлсэн бичигт тэгш оролцоог хангаач гэсэн байсан биз дээ?
-Тийм. Тэгш оролцоог хангаасай гэсэн.
-Тэрэнд яагаад анх удаа сонгогдсон 30 гишүүн гарын үсэг зурсан юм бол. Бусад гишүүн яагаад зураагүй юм бэ?
-Тэр гишүүдээс нь асуусан нь зөв болов уу.
-МАН-ын бүлэг яагаад хуралдахгүй байгаа юм бэ?
-Ерөнхий сайдаас асуух асуулт болов уу.