Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 6-р сарын 23-29-ний өдрүүдээр сагсан бөмбөгийн 3х3-ийн ДАШТ болно. Энэ удаагийн ДАШТ-д 27 улсын 40 баг хүч сорихоор зэхэж байна.
Манай улсаас ч эрэгтэй, эмэгтэй багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулна гэж байсан. Тэгвэл эцсийн байдлаар тамирчид сонгогдож, тив тивийн шилдгүүдтэй эх орныхоо талбай дээр өрсөлдөхөд 6 өдөр үлдээд байна.
Эрэгтэй шигшээ багт Д.Дэлгэрням, А.Ананд, О.Энхбаатар, Э.Дөлгөөн нар багтсан. Ингэснээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ДАШТ-д хүч үзнэ. Харин эмэгтэй шигшээ багийн тухайд О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарын тамирчид өрсөлдөхөөр болсон.
Эрэгтэйчүүдийн “В” хэсгийг 2019 оны дэлхийн аварга АНУ, “Токио-2020” олимпын аварга Латви гэсэн хүчирхэг багууд толгойлж буй. Энэ хэсэгт Монгол, Япон, Монтенегрогийн багууд бий.
Харин эмэгтэй шигшээ баг “D” хэсэгт “Парис-2024” олимпын алтан медалийн төлөө өрсөлдсөн Герман, Испани болон Украин, Чилийн шигшээ багтаа учраа таарсан билээ.
