Хахууль авсан гаалийн байцаагчийн хэргийг шүүхэд шилжүүлэв


Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь Гаалийн газарт ажиллаж байсан Х.Н нүүрс тээврийн үйл ажиллагааг гаалийн хяналт шалгалтаар саадгүй нэвтрүүлэх зорилгоор Цагаанхад суурьшлын бүсэд улс хоорондын ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компаниас хахууль авчээ. Энэ хэргийг АТГ шалган, шүүхэд шилжүүллээ. Нийслэлийн Прокурорын газар уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *