Истанбулаас мансууруулах бодис авчирсан хэргийг шүүхэд шилжүүлжээ


Турк улсын Истанбул хотоос онгоцоор Улаанбаатарт ирсэн, Монгол Улсын иргэн Б.У-гийн тээшнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөлд багтах зүйл илэрчээ. Эл хэргийг Хөшигийн хөндий дэх Гаалийн газар илрүүлэн, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр нэвтрүүлсэн эл хэрэгт улсын яллагч Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *