Ч.Номин: Намайг хэрхэн ямар түвшинд ажилласныг салбарын хамт олон, иргэд маань дүгнэнэ


Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцууллаа. Үүний дараа УИХ-ын гишүүд ЗГ-ын сайдад нэр дэвшигч нар болон Ерөнхий сайдаас асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ч.Номин: Үндсэн хуулиараа Засгийн газрын тэргүүн өөрийн засгаа байгуулах ёстой байдаг. Бид үүнд хүндэтгэлтэй хандсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр яваад байсан шиг 30 гишүүн шантааж хийж томилгоонд оролцох гэж байна гэсэн зүйл байхгүй.

Намайг хэрхэн ямар түвшинд ажилласныг салбарын хамт олон болон иргэд маань дүгнэх байх. 4 жилийн өмнө энэ салбарыг авахад бодлого, тогтолцоо нь бүрэн гараагүй байсан. Өнөөдрийн байдлаар хууль эрх зүйн орчин, бодлого тогтолцоо, хүний нөөцийн байдал тогтвортой болсон, цалин хөлс 74 хувиар нэмэгдсэн. Дэлхийн дахинаа Монгол Улсын нэр хүнд тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Зөв тогтвортой бодлого байхад үр шим нь ирээдүйд гарна гэж боддог. Миний ажлыг авах хүн хэрхэн ажиллах нь тухайн хүний бодлогын асуудал. Амжилт хүсэж байна. Шулуухан хэлэхэд салбарын хүмүүс маань сэтгэл хөөрөл ихтэй, үзэл бодлоо нээлттэй хэлдэг. Шинэ сайдаа халуун дотноор угтан авч, хамтран ажиллаасай гэж хүсэж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *