Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ


Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/819 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 6 дугаар сарын 18-ны өдрөөс 9 сарын 21-ний өдрийг дуустал нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу 9 чиглэлд хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх зорилгоор завьт эргүүл 15 дах жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн онд завьт эргүүлээр давхардсан тоогоор мэргэжлийн байгууллагуудын 2057 алба хаагч, 683 нэгж техник, завьтай үүрэг гүйцэтгэж 28372 иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 19414 ширхэг тараах материал тарааж, голын эрэг дагуу байрласан 2941 автомашины аюулгүй байдлын ханган ажилласан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *