Нөгөөдөр нөхөн сонгууль болно


Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль нөгөөдөр буюу 6 дугаар сарын 22-нд болно. Нөхөн сонгууль болох аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагийн хооронд сонгогчдын саналыг авна.

Уг сонгуульд ашиглах автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 18 аймгийн 68 санал авах байранд 6 дугаар сарын 18-нд нэгэн зэрэг шалган туршлаа. Санал авах байранд ашиглах камер, ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг санал авах өдрөөс өмнө шалган турших энэхүү үйл ажиллагаа нам эвсэл, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд нээлттэй болдог. Энэ удаагийн сонгуульд оролцож байгаа 4 намын төлөөлөл, 121 нэр дэвшигчийн ажиглагч шалган турших ажиллагаанд оролцож, хяналт тавив.

Доорх холбоосоор орж нөхөн сонгууль болох аймаг, сумдын мэдээллийг харна уу.

https://www.facebook.com/photo?fbid=1017293507241426&set=pcb.1017296373907806


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *