УОК-ын 2025 оны II хуралдаан боллоо. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон холбогдох яамд, агентлагийн удирдлагууд оролцлоо.
2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 8,862 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс нас барсан долоон тохиолдол байна. Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 16.6 хувь нь хөнгөн, 77.4 хувь нь дунд, 5.5 хувь нь хүнд, 2 тохиолдол нэн хүнд явцтай байна. Нийт халдварын 88.3 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар амралт, баяр наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгааг онцолж, Эрүүл мэндийн салбарыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн гэв.
Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссыг яаралтай хуралдуулж, дархлаажуулалтын явцыг эрчимжүүлэх шаардлагатайг анхаарууллаа.