3х3 эмэгтэй шигшээ баг 1 хожиж, 1 хожигдоод байна


Монгол Улсын 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтоо “Парис 2024” олимпын наадмын мөнгөн медальт Испанийн багтай хийж 20:10 харьцаагаар хожигдлоо.

Энэ тоглолтод О.Хулан 4 онол, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нар тус бүр 3 оноо авлаа.

Манай баг эхний тоглолтоо Бразилын шигшээ багийн эсрэг хийж 16:14 харьцаагаар ялсан. Цаг дуусах мөчид Н.Нандинхүслийн алсын зайн шидэлт амжилттай болсноор Дэлхийн аваргын эхний хожлоо байгуулсан билээ. Тэд дараагийн тоглолтуудаа 06-дугаар сарын 26-ны өдөр хийнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *