Аргентин төдийгүй Дэлхийн шилдэг хөлбөмбөгч, мэргэжлийн тамирчин Лионель Мессигийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Ийн тэрээр 38 нас хүрч байна.
Месси яг одоо АНУ-д “Клубүүдийн ДАШТ”-д оролцож буй. Түүний ахалж буй баг нь хасагдах шатанд шалгараад байгаа билээ.
Домогт хөлбөмбөгчин Месси карьерынхаа турш 1107 тоглолтод оролцож, 866 гоол оруулж, 384 оновчтой дамжуулалт өгч, нийт 1250 гоол оруулаад байна. Торгуулийн цохилтоос 68 гоол оруулсан 59 удаа хет-трик хийжээ.
Тэрээр Ballon d’Or-ыг 8 удаа, Дэлхийн аваргын алтан бөмбөгийг хоёр удаа хүртэж байсан билээ.
