НҮБ-ын Дүрэм батлагдсаны 80 жилийн ой тохиолоо


Пүрэв гарагт НҮБ-ын Дүрэм батлагдсаны 80 жилийн ой тохиолоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш пүрэв гарагт өдгөө 193 гишүүнтэй НҮБ үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр НҮБ-ын дүрэм, түүний зорилго, зарчим урьд өмнө хэзээ ч байгаагүй халдлага, аюулд өртөж байгааг анхаарууллаа. “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм бол сонголт биш. Энэ бол энгийн цэс биш. Энэ бол олон улсын харилцааны үндэс суурь юм” хэмээн А.Гутерриш тодотгосон байна.

Тэрээр 80 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн пүрэв гарагийн хуралдаанд үг хэлсэн байна. А.Гутерриш НҮБ-ын дүрэм “дайралтад өртөж”, дүрмийн зарчмууд улам бүр аюулд өртөж, түгшүүртэй нөхцөлд ороод байгаа тул хамгаалах ёстойг анхааруулав.

А.Гутерриш “тусгаар эрхт үндэстний эсрэг заналхийлэх, хүч хэрэглэх болон олон улсын хүмүүнлэгийн болон хүний ​​эрхийн хууль тогтоомжийг зөрчиж байна, сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд бид олон дайн өндөрлөж, дуусгавар болсныг тэмдэглэсэн ч мөн өөр бусад дайны эхлэлийн гэрч болоод байна” гэж хэлснээрээ Украин, Ойрхи Дорнод дахь зөрчилдөөн, хурцадмал байдал, хүмүүнлэгийн хямралыг тодотгосон байна.  

“Энх тайван, шударга ёсны төлөө, ахиц дэвшил, хөгжлийн төлөө, ард түмний төлөө бид амлалтаа дахин биелүүлэх шаардлагатай” хэмээн НҮБ-ын тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.

Ажиглагч, шинжээчдийн үзэж байгаагаар НҮБ-д бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаа доголдсон тул оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй байгаа талаар шинжээчид үзэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *