5х5 сагсанбөмбөгийн шигшээ баг “Women’s Asia Cup 2025”-д өрсөлдөнө


БНХАУ-ын Shenzhen хотод долдугаар сарын 13-20-ны өдрүүдэд Олон улсын сагсанбөмбөгийн холбооны “FIBA “Women’s Asia Cup 2025” тэмцээн болно. Энэ тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өрсөлдөнө.

Өнөөдрийн байдлаар тус тэмцээнд оролцох багт нийт 28 тамирчныг дуудаад буй. Тэгвэл өнөөдөр эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа.

Энэ багийн бүрэлдэхүүнд дөнгөж өчигдөрхөн ДАШТ-ээс анхны мөнгөн медаль хүртсэн О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл нарын тамирчид нэмэгдэх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *