Сэлэнгэ аймагт гарсан нэг түймрийг цурамд оруулж, таван түймрийг унтраахаар ажиллаж байна


Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийн талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна. 

Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 22-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар сум дахь 36 дугаар анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн алба хаагчид,  орон нутгийн иргэд  нийт 176 хүн, 22 автомашин, 2 мотоциклтой түймрийн голомтод ажиллаж зургаадугаар сарын 28-ны өдрийн 16:30 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Асгатын Амны Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт 275 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/  Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 01-ний өдрийн 16:20 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газар, “Бэрлэг-Майнинг” ХХК, орон нутгийн  нийт 48 хүн, 4 автомашинтай  ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *