Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ


Казахстан улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн цомын тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож, хоёр жингийн ангилалд медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Г.Лундаа мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэрээр тэмцээнийг гоц мөргөж эхэлсэн бөгөөд дараалан АНУ-ын тамирчинг 5:0 саналын харьцаатай, Киргизстаны тамирчинг 3:2 харьцаатай ялж, Японы шилдэг тамирчинг 3-р үед хүнд цохилтоор ялж финалд шалгарсан ч Бразилийн тамирчинд ялагдаж мөнгөн медаль хүртэв.

Харин 70 кг-ийн жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ БНСУ-ын тамирчинг 5:0 саналын харьцаатай, Шведийн тамирчинг 3:2 харьцаатай ялсан бөгөөд мөнгөн медалийн төлөө дахин Бразилийн тамирчинд 5:0 харьцаатай ялагдаж, хүрэл медаль хүртлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *