Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадам өсвөр үеийн харваагаар эхэллээ.
Жил бүрийн наадмыг өвөг харваа буюу урианхай сураар эхлүүлдэг байсан бол энэ удаа монгол түмний биет бус өвийг тээж яваа бяцхан хүүхдүүдийн харваагаар эхэлж буйгаараа онцлогтой байна. Өсвөрийн харваанд 8 хүртэлх, 9-11, 12-14, 15-17 гэсэн дөрвөн насны ангиллаар 420 харваач цэц, мэргэнээ сорьж байгаа юм. Харин урианхай сурын харваанд 340 гаруй харваач бүртгүүлжээ.
