“Дэрэн” клубийн өсвөрийн баг нэг ч ялагдалгүй “Storsjo cupen-2025” тэмцээнд түрүүлэв


Хөлбөмбөгийн “Дэрэн” клубийн өсвөрийн хөлбөмбөгчид Шведийн Остерсунд хотод болж буй “Storsjo cupen-2025” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэд болжээ.

Тус тэмцээнд Швед, Норвеги, Монгол гэсэн 3 улсын 42 баг оролцсоноос “Дэрэн” клубийн баг тамирчид нэг ч ялагдалгүй 8 хожиж энэхүү амжилтын эзэд болсон байна.

Тэд хэсгийн болон хасагдах эхний 2 шатны 6 тоглолтод 76 гоол хийж, хаалгандаа ердөө гуравхан бөмбөг алджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *