Оюун ухааны ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Гавьяат тамирчид боллоо.
Тэд 2016 онд ой тогтоолтын спортоор өсвөрийн Дэлхийн аварга болж, олон улсын их мастер цол хүртэж байв. Мөн 2017 онд Н.Мөнхшүр багц хөзөр цээжлэх төрөлд 1 цагт 1924 хөзөр, Н.Энхшүр 30 минутад 5445 цифр цээжилж, Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоосон байдаг.
Ихэр тамирчид саяхан БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн “Олон улсын харилцаа, Төрийн бодлого, менежмент” мэргэжлээр магистрын зэргээ хамгаалж, амжилттай төгссөн билээ.
