Хүүхдийн мөнгө буухаар хүүхдээ 108 дуудаад өгчихдөг эцэг эхчүүд олширчээ


Хүүхдийн мөнгө буух өдрүүдэд 108 төвийн ачаалал эрс нэмэгдэх болжээ. Хүүхдийнхээ мөнгөөр архи согтууруулах ундаа авч уугаад 108 -руу дуудлага өгч хүүхдээ харуулж байгаад хэд хоногоос буцаагаад авах тохиолдол удаа дараа давтагдах болсон байна.

Үүнтэй холбоотойгоор Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газраас эцэг эхчүүдийг хүүхдэдээ хандах хараа хяналтаа сайжруулж илүү хариуцлагатай байх шаардлагатай байгааг санууллаа. Хүүхэд хамгааллын байгууллага нь хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж хамгаалах үүрэгтэй байгууллага болохоос биш архи уудаг эцэг эхчүүдийн хүүхдээ түр харуулдаг газар биш шүү хэмээн мэдэгдлээ.


One response to “Хүүхдийн мөнгө буухаар хүүхдээ 108 дуудаад өгчихдөг эцэг эхчүүд олширчээ”

  1. Ийм архичин хүн сүгнүүдийн эцэг эх байх эрхийг нь хасаж үрийн сувгийг боолдоо!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *