“The MongolZ” баг Дэлхийн чансааны гуравт орж ирлээ


Countre strike-2 /CS2/-ын энэ оны эхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-ын аваргын төлөө өрсөлдсөн Монгол Улсын “The MongolZ” баг Дэлхийн чансааны гуравдугаар байрт бичигдэж эхэллээ. 

“The Spirit” багийн оноо буурснаар “MongolZ” 459 оноогоор эхний гуравт жагсаж байна. 

Тэд саяхан АНУ-д Францын “Team Vitality” багтай Дэлхийн аваргын төлөө шалгаран тоглосон. Улмаар хоёрдугаар байр эзэлж, Дэлхийн аваргад өрсөлдсөн Азийн болон Монголын хамгийн анхны баг болсон юм.  Уг тэмцээний дараа “MongolZ” багийн чансаа дээшилж Дэлхийд дөрөвдүгээр байрт бичигдэж байсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *