Энэ жилийн “Торгоны зам-2025” ралли уралдаан долоодугаар сарын 12-ны өдөр эхлэх гэж байна.
15 дахь удаагийн ралли уралдаан ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа эхэлж Улаанбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар дайран өнгөрнө. Улмаар Уулын Алтайд далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөр уулархаг бүсэд барианд орох юм. Тамирчид нийт 5500 км зам туулахаас 2500 км асфальтан зам дээр өнгөрөх аж.
Өнөөдрийн байдлаар “Торгоны зам” раллид 15 орны 750 гаруй тамирчин 360 гаруй тээврийн хэрэгсэлтэйгээр оролцохоор бүртгүүлээд байна.
