Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын эмэгтэй шигшээ баг анх удаа мөнгөн медаль авч, шинэ түүхийн эзэд болсон билээ.
Тэгвэл ДАШТ-ий дараа багуудын оноо шинэчлэгдэж манай шигшээ баг 276,989 оноотойгоор Дэлхийн чансааны зургадугаар байрт дэвшлээ. Тэдний ард БНХАУ-ын шигшээ баг жагсаж байгаа бол, тэдэнтэй хамт Дэлхийн аваргын алтан медалийн төлөө өрсөлдсөн Нидерландын улсын шигшээ чансааг тэргүүлж байна.
Хувь тоглогчдын үзүүлэлтээр О.Хулан есдүгээр байр, Б.Ариунцэцэг 13-дугаар байрт эрэмбэтэй байна.

