УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг АБГББХ-ны даргаар улираан сонгохыг дэмжлээ


УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хаана. Тэгвэл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг тус байнгын хорооны даргаар улираан сонгохыг дэмжсэн байна.

Түүний хувьд 2016 оноос хойш гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй.  2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *