Диого Жота хурд хэтрүүлсний улмаас осолд орсон байж магадгүй гэжээ


Португалын шигшээ баг, Английн “Ливерпүүл” багийн довтлогч Диого Жота Испанийн баруун хойд хэсэгт автомашинтайгаа осолдож, дүүгийн хамт нас барсан билээ. Тэрээр “Lamborghini” маркийн машин унаж явж байсан юм.

Тэгвэл цагдаагийн байгууллагын урьдчилсан мөрдөн байцаалтын явцад хурд хэтрүүлсний улмаас машин осолдсон байх магадлалтай гэж мэдээлжээ. Тодруулбал шүүхийн шинжилгээний багийнхан машины дугуйнуудын асфальтан зам дээр үлдээсэн ул мөрийг шинжилсэн байна.

Испанийн Guardia Civil-ийн хэвлэлийн төлөөлөгч “Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад Жота жолооны ард хурд хэтрүүлсэн нь хурдны зам дээр үлдсэн дугуйны ул мөртэй холбоотой байж магадгүй гэж мэдэгджээ.

Жотаг амиа алдсанаас хойш хөлбөмбөгийн ертөнц гашуудаж байгаа бөгөөд Дэлхийн өнцөг булан бүрээс хуучин багийн найзууд, менежерүүд болон хөгжөөн дэмжигчид түүний дурсгалд хүндэтгэл үзүүлж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *