ОУХМ Б.Ганхайчийг хоёр өрөө байраар шагналаа


Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -63 кг жинд хүрэл медаль хүртсэн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Ганхайчид Батлан хамгаалахын сайд Д.Батлут хүндэтгэл үзүүлж, хоёр өрөө байрны гэрчилгээг гардуулан өглөө.

Сайд Д.Батлут “Өөрийгөө ялан дийлж, гэмтэл бэртэлтэй хүнд хэцүү цаг мөчийг ажралгүй даван туулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн түүний гавьяа, хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол улсын Батлан хамгаалахын яамнаас хоёр өрөө байрны батламжийг гардуулан өглөө. ОУХМ Б.Ганхайч таны цаашдын спортын их замналд өндөр амжилтыг хүсэн ерөөе” хэмээв.

ОУХМ Б.Ганхайчийн хувьд Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 33 дахь медаль, 20 дахь хүрэл медалийг эх орондоо авчирсан юм. Тэрбээр өнгөрсөн сард “Душанбе-2025” Их дуулгаас алтан медаль хүртсэн билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *