Дэд хорооны дарга нартай танилц


Хаврын чуулган хаахаас урьтаж байнгын хороод хуралдаж байнгын хороо, дэд хороодын дарга нарыг томиллоо. Тухайлбал Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг УИХ-ын Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргаар сонгохыг гишүүдийн олонх нь дэмжсэн бол УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг төрд ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан Ёс зүйн дэд хорооны даргад нэр дэвшүүлж, гишүүдийн олонх дэмжлээ.

Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар мөн Дэд хорооны даргыг сонгох тогтоолыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн М.Мандхайг Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны даргад нэр дэвшүүлж дэмжлээ.

Харин Агаар, орчны бохирдлын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Алтаншагайг нэр дэвшүүлж, гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийг томилсон бол УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргад нэр дэвшүүлж, гишүүдийн олонх нь дэмжлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *