Цэргийн арслан Г.Жамбалдорж өнгөрсөн жилийн баяр наадмын дараа авсан допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ 3 жилээр хасуулаад байсан билээ.
Тэгвэл Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, 18 дугаар зуйлийн 18.2, 18.7 дахь хэсэг, Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.23, 10.25 дахь хэсэг, Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооны 2025 оны “Хариуцлага тооцох тухай” 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн цэргийн арслан Г.Жамбалдоржийн барилдах эрхийг 3 жилээр хассанг бууруулан 1 жил болгосон байна.
Тамирчдын мэдээлэл дутууг ашиглан тэднийг хууран хориотой эм бэлдмэл хууль бусаар худалдах, нийлүүлэн борлуулдаг этгээдүүдийн мэдээллийг олж тогтоон допингийн хор уршигаас бусад олон тамирчдыг сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн нь түүний хариуцлагын хугацаа буурах гол үндэслэл болжээ.

Иймд цэргийн арслан Г.Жамбалдорж 2025 оны 07-р сарын 13-ны өдрөөс эхлэн бүх шатны барилдаанд бүртгүүлэн барилдах эрх нь нээгдсэн болно гэдгийг МҮБХ-оос мэдэгдэв.