Он гарснаас хойш 15 унаач хүүхэд бэртэл авчээ


 Энэ он гарснаас хойш 150 гаруй морин уралдаанд 3000 гаруй унаач хүүхэд бүртгүүлсэн байна. Улмаар 15 хүүхэд уралдааны үеэр хүнд болон хөнгөн гэмтэл авчээ. “Үндэсний их баяр наадмын хуульд тусгагдсанаар уралдаанч хүүхдийн насыг найм ба түүнээс дээш байхаар хуульд заасан. Уяач уралдаанч хүүхдийг стандартын хувцас хэрэгслээр бүрэн хангах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, даатгалд бүрэн хамруулсан байх ёстой. Хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд даатгалын байгууллага, уралдаан зохион байгуулсан комисс хариуцлага хүлээдэг.

Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн эрхийн хууль, Үндэсний их баяр наадмын хууль, Хүүхэд хамгаалах эрхийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Дагаж мөрдөх хуулийг жил бүр иргэд олон нийт, Монголын морин спорт, уяачдын холбоонд мэдэгддэг. Харин хүүхэд унаж бэртсэн тохиолдолд даатгалын газраас хорин сая төгрөгийн нөхөн олговор олгодог байна.

Мөн өнгөрөгч 2023 онд 388 морин уралдаан улсын хэмжээнд бүртгэгдэж, 11 мянган хүүхэд уралдсан ба 464 хүүхэд мориноос унаж, хүнд болон хөнгөн гэмтэл авчээ. Мөн 2024 онд 388 уралдаан бүртгэгдэж, 11 мянган хүүхэд бүртгүүлж  200 орчим хүүхэд хүнд болон хөнгөн гэмтсэн байна.

Засгийн газрын тогтоолыг зөрчиж найман наснаас доош хүүхдийг хурдан морь унаж уралдуулсан тохиолдолд Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиар зохион байгуулсан иргэн байгууллагад хариуцлага тооцох хуультай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *