Тулгар төрийн 2234 жил, Их Монгол улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх зодоглохоор бүртгүүлжээ.
Эдгээр бөхчүүдээс Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, С.Мөнхбат нарын аварга хүчит бөхчүүдээ манлайлан барилдах бол улсын арслан цолтой бөхчүүдээс Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва нар зодоглох юм.
Харин гарди цолтой 6, заан цолтой 14, харцага цолтой 21, начин цолтой 48 бөх барилдана.