Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.
Хязаалан насны морьдын уралдаанд 195 хүлэг шандас сорьсноос түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Батсайханы Гантигийн сартай хүрэн үрээ хурдалж, түмэн олноо баясгалаа. Түрүү магнай хүлгийн уяа сойлгыг тод манлай уяач О.Батбилэг уяж хурдлуулсан байна.
Харин аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын уяач Б.Лхагвацэрэнгийн халтар халзан үрээ, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Б.Гантулгын бор халзан, айргийн дөрөвт Архангай аймгийн Чулуут сумын алдарт уяач Ц.Энхболдын халтар, айргийн тавд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уяач А.Наранбаатарын сартай хар хязаалан тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа.